Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой байдаг юм шvv.

September 5, 2007 at 9:43 am (Uncategorized)

Дахиад л хүний нийтлэл тавьхаар шийдлээ. Надад үнэхээр үнэн зөв санагдсан. Харин та бүхэнд:

ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгvvр шивнэлдэн шийдэж байлаа.
“Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс тєрийн Товчооныхонтой Хятад, Зєвлєлтийн Элчин сайд хамт vзэж гэнэ. Кино дуусмагц Зєвлєлтийн Элчин босч “Оо, сайн. Зєвлєлт – Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зvйлгvй” гээд суув.

Хятадын Элчин сайд “Хай, Зєвлєлт – Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зvгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагvй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах vvрэг єгснєєр бидний мэдэх “сайн” хятад євгєний дvр “Ардын элч” кинонд орсон тvvхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгvй, “хоёр хєрш юу гэх бол..” гэсэн єнцгєєс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлvvлдэг байсан он жилvvд бий.

1989 оны тєгсгєл vеэс Монгол Улс социализмын хvлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рvv хийх шилжилтийн явц ч хоёр хєршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг тvvхийн баримтууд улам бvр нотолсоор байна.Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс vзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зєвлєлтийн харилцаанд байсан хvндрэлvvдийг даван туулах, зєєлрvvлэх чиглэлээр хоёр тал хvчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зvгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа vеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хєршийн харилцаа тогтоох хvсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”
Хятадууд єєрсдийн байр суурин дээр хатуу байсан бєгєєд ЗХУ-ын зvгээс гурван саадыг арилгахгvй бол “БНХАУ-ын зvгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гvрэн гэж vзэх болно” гэж анхааруулсаар байжээ.

М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хєршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугvй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг тvргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зєвлєлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зєвлєлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Vр дvнд нь “хоёр талын найрсаг харилцааг vндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.

Энэ мэдэгдлийн дагуу Зєвлєлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгvй болох ёстой юм. Тэгэхээр Зєвлєлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хєрвvvлбэл бид ахиад л хєршvvдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гvрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана (визийн чанга журам нэвтрvvлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгvй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс тєр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нvvдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагvй, vйлдвэрлэл хєгжєєгvй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар тvлхэх нигууртайг тооцож байжээ.

М.Горбачевын vлээсэн єєрчлєлтийн салхи єєр лvv нь хvчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зєнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, єндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл тvvхийн ховорхон, давтагдашгvй боломжийг ашигласнаараа vнэтэй.

МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд
Эрх чєлєє, тусгаар тогтнол, хvн тєрєлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рvv хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгvй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт vгvй байсан учир тэд єєрсдийн хvмvvсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа євєрлєсєн байна. Монголын НАХЯ ч зvгээр суусангvй, хvмvvсээ шургуулаад авч. Vйл явдлын єрнєлийг урьдчилан харах, жолоодох боломжгvй болж эхэлсэн бєгєєд МАХН-ын УТТ бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хvмvvс удирдлагагvй болж, “вандан тас” гэдгийн vлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ.
Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хvмvvс ардчилсан хувьсгалын тєрхийг єєрчилж, “нэг мєсєн єєрчлєх, гvйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн єдєєхєєр шамдуулж байлаа.

Тэд улс тєрийн єс хонзон авах, УТТ-ны гишvvд, Цэдэнбалыг тойрон хvрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард тvмнээ гэсэн чин сэтгэлтэй хvмvvс “нэг ч монгол хvний хамраас цус гаргахгvй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсч хэрэгжvvлж чадсан билээ. МАХН-ын тэр vеийн удирдлагууд ч vндэстнээ хагаралдуудахын эсрэг байсан учир бид хvн тєрєлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.

Харин эрх чєлєєний хєдєлгєєнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бvлэг этгээдvvд санаархлаа биелvvлэх боломжгvй болсонд уурсан хараал, ерєєл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бvлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны vйлчилгээний захиалга гvйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.

Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргvvцэх хєдєлгєєн байгуулж, єлсгєлєн зарлан, монгол хvний цус урсгах хvслээ бага боловч биелvvлж, vvргээ гvйцэтгэж явсан тєрийн цагдааг євгєн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх.
Одоо ч тэд “нэн тэргvvнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хvнийг 25 жилээр, 5000 хvнийг 20 жилээр, 10 000 хvнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргvй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг vзэж болно.

Хагалагчид
Тvvхийн бvх л vеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзvvдийг овжноор ашигладаг. Хvний цус, элэг гэдэг єєр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лvv тvлхэхээр чармайж байсан хvмvvс цєм эрлийз байсан юм.
Тэд тэртэй тэргvй гарч байсан Оросын цэргvvдийг харааж, зvхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бєгєєд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хvйтэрч, нєлєє бvхий улс тєрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зvхэв. Г.Каспаров гэгч шатарчин хvртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.
17 жил єнгєрєхєд “Хvний угсаа гарвал нь 50 нас хvрэх vеэс гадаад тєрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын vг биеллээ олов. Єнєєдєр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд тvлхэхээр санаархаж байсан хvмvvсийг олон нийт гаднаас нь хараад л урд зvгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хvний генетик мэдээлэл, удамшил яалт ч vгvй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь vнэн хэлжээ.
Хэрвээ эрлийзvvдийн хvсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хvсэлдээ хvрээгvй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бvрээр, байгууллага бvрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.

1990-1996 он. Амрыг хамгаалах яамны тєлєєний этгvvд ажлаа идэвхжvvлсээр ардчилсан хvчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дєнгєв. С.Зориг агсан хvртэл явуулгад автан АН-аас єрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц єрнєсєн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзvvдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангvй.

1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерєнхий сайд томилогдох болоход vл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагvй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогvй, тэр ч бvv хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдvйтэй боловсон хvчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын vvдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах vvргээ амжилттай биелvvлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр vндэсний vйлдвэрvvд бvрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бvгд санаж байгаа байх.
Єнєєх эр Ерєнхий сайдын суудлаа єгмєгцєє л оройноос нь хагалан бутаргах ажлаа бvр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.
Ємнє зvгээс хил давуулан шидсэн чулууг овилгогvй улс тєрчид єлгєж аван, “хагалах бизнесийг” цэцэглvvллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хvчин хагарлын vр дvнд сонгуульд навс ялагдав.

2000 – 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сєрєг жагсаал, сєрєг хєдєлгєєн гэж юм vvсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас єгсvvлээд намаа(86 жилийн тvvхтэй гэж бахархан ярьдаг) хvртэл хєгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигvvр хєдєлгєєнvvдийн тоо 86 хvрэх гээд байх шиг байна, тийм vv.
Гол хагарлыг эрлийзvvд Ардчилсан нам дотор vргэлжлvvлэн хийсээр… Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бvлэглэлд хувааж дєнгєв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагvй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.

2004-2007 он.М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Vндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хєєчихсєн учир ахин энэ намыг хагалах боломж vгvй болсон ч хагалж болох илvv том нам цаана нь vлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр vед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс тєрч Э.Бат – Vvл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгvй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зvгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бvр єргєн хvрээний “хагалгаа” хийж эхэллээ.

Хагалагч, хагалагчдаа хайртай. Бvр нэгэндээ зориулж хайрын шvлэг тэрлэнэ. Ил, далд янз бvрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дєнгєлєє.
Тэд иргэний хєдєлгєєнvvдийг ч зvгээр орхисонгvй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хєдєлгєєн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах євчин тойрсонгvй. Эрхлэгч нь байсан хvний ярилцлагаас харахад их том хvмvvс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.

Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч єєрийнхєє мэдлийн “Зууны мэдээ” сонин(sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нєгєє хагалагчийнхаа талаар ингэж бичvvлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод євєєгийнхєє тєрсєн газрыг хаана байдгийг нь нутгийн хєгшдєєс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань тєрсєн газрыг “зєв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, євєє нь цэвэр цусны хятад хvн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагvй зовдог байсан гэнэ.

Хятад гэхээр толгойтой vс єрвийдєг байсан тэр vед хєєрхий жаал хvvг яаж чичилж байсан нь ойлгомжтой” Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Єдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хvчний тухай асуу¬дал яригдаж, 40000 айлын орон сууцны хvрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчихаж чадна гэх зэрэг яриа болоход би “Монголчууд тэнгэр заяатай ард тvмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгvй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хvнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж єєрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж vлдээжээ. Монголчууд энэ vгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргvvцэх vед харин “би огт тийм юм бичээгvй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зvйл нь харин тvvхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагvй. Захын тэнэг хэлээд єгнє. Хvний олон нь цєєнхєє барьдаг юм.

Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч тvvгээр бахархах сэтгэлдээ хєтлєгдєн “… Монголын улс тєр, эдийн засгийн лидерvvд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг тєлєєлж, хэн хэний эрх ашиг Монголын єндєрлєгт мєргєлдєж байна вэ?
1. ProRussia(оросын баримжаатай) гол тєлєєлєгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м
2. ProChina(хятадын баримжаатай) гол тєлєєлєгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn vз) гэж бичсэн удаатай.

Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард тvмэнд ашиггvйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх vед МоАХ гэрээнvvдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх vед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гvтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогvй зvйл хэдий ч дараагийн ярих зvйлд нь “баримт” тулгуур болж єгєх учиртай байжээ.

Хагалагчид хагачих зуршилдаа хєтлєгдєн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нvvрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хєрсєн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж єсгєж хэлэхээ ч мартсангvй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дєнгєхгvй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Vvнийг хийгчид нь єнєєх л эрлийзvvд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нvvр, гадаад тєрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад єгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хvний хагалах ухааныг монгол бид гvйцэхvй бэрх.

Тийм учраас цаг vргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгvй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илvvдэхгvй биз ээ. Оросууд визгvй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургvй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нєлєєллийн бvсэд “хаяж єгснийг” л илтгэж байгаа хэрэг. Vvлэн чєлєєгєєр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чєлєєг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа.

Монголын ард тvмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бvр том хагалгаанд бэлтгэж байгаа.
“Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бєлгєє” гэж нанхиад тєрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.

/УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга /

Advertisements

Permalink Leave a Comment

New ideas

August 31, 2007 at 10:43 am (Uncategorized)

Permalink 1 Comment

Монголчуудад

August 31, 2007 at 10:41 am (Uncategorized)

Би ойрын үед нилээн завгүй байгаа тул блогтоо өөрийн гэсэн зүйл нэмж амжихгүй л байна. Гэвч болж байгаа үйл явдлуудаас хоцрохгүй гэсэндээ нийтлэлүүд маш ихээр уншиж байгаа. Ингээд нэгэн гашуун ч гэсэн үнэн нэгэн нийтлэлийг толилуулж байна. /СААК-аас/ Манай Монголчууд Монгол нутагтаа эзэн нь шиг биш гадныхны газарт гуйгаад амьдарч байгаа юм шиг загнадгийн нэгэн тод жишээг гаргажээ. Ер нь энэ гадныхныг хянах хараа хяналтыг сайжруулахгүй бол Монгол хөгжөөд сайхан амьдарна гэж байхгүй л юм байна л даа. Надад хуучин Соц нийгмээс ганц авууштай юм нь гадныхныг цагдах байсан. НАХЯамны ганц гавъяа нь л энэ. Одоо тийм л цагдалт дутагдаж байна. Хууль бус үйлдэл хийсэн, зөвшөөрөлгүй орж ирсэн гадныхантай тэмцдэг ганц байгууллага нь “ХӨХ МОНГОЛ”, “ДАЯАР МОНГОЛ”. Тэд нарын үйлдэлийг төрөөс дэмждэггүй юмаа гэхэд битгий л хориосой доо.

Гадныхан Монголд яагаад баян байдаг нууц

Оршил буюу “Пєєх гадаад хvн, баян босс, бєєн доллар!”

Пєєх гадаад хvн! гэж хvvхэд хєгшидгvй, дээр дооргvй, эр эмгvй хєл алдан гvйлдэнэ.
Учир нь тэдний толгойд *Гадаад хvн бол бєєн доллар, Гадаад хvн бол баян* гэсэн тогтсон бvрхэг ойлголт эргэлдэнэ.
Тэднээс хэдэн тєгрєг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хvнгvй гvйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зvйлийн нэг яах аргагvй мєн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд vйлчилгээ vзvvлж арилжаа наймаа хийж хєлс мєнгє авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгvй яахав.
Гэхдээ манайхан гадныханаас юм салгах биш харин ч эсрэгээрээ хамаг юм аа цєлмvvлээд бvр дээр нь луйврдуулж ашиглуулаад байх шиг. �?йм л хандлага хаа сайгvй элбэг байх шиг. Ер нь хаа сайгvй л ийм байн дєє…

Гадныхан манайхантай нийлээд хvртэл луйвар хийх нь ихсэв. �?ймэрхvv жишээ бол зєндєє. Наад зах нь гэхэд л нэг гадаад нєхєр Залуучуудын холбоо гэх ганц байгууллагатай маань нийлээд залуусыг орон сууцтай болгоно гэж vлгэр зохиогоод хэдэн тєгрєгийг нь аваад луйвардчихсан хэрэг гарсан.
Yvнтэй ижил гадагш нь гаргаж єгнє ажилд зуучлана гэхчилэн хуурсан гадна дотны нийлсэн дружба луйварчид мундахгvй. Бvр монгол охидыг маань гадагш нь аваачаад зарчихсан зардаг сvлжээ бий болсон гэх.
Монголд хар тамхи гэхчилэн болж бvтэхгvй зvйл оруулж ирдэг, буу зэвсэг наймаалдаг, Монголоос хууль бусаар эд баялагийг маань зєєдєг, Монголд vйлчилгээний газар ажиллуулэх нэрээр тэндээ охид бvсгvйчvvдийг маань биеийг нь vнэлvvлдэг, хууль хяналтынханыг хvртэл vл тоодог даварсан этгээдvvд ч бий…

Одоо байтлаа бvр сvvлдээ тєр засаг тєрийн тvшээдтэй гар нийлэн єм цєм луйвар дээрэм хийдэг болсон ч гэх. Тэгээд л иргэний хєдєлгєєнvvд хашигралдаад л жагсаад л гомдоллоод л байна. Юу єєрчлєгдєєд байгаа нь бvv мэд.
Урьд гадныхан манийг *Алтан дээр суусан гуйлгачин* гэж хошигруулдаг байсан бол єдгєє *Баялагаа цєлмvvлж нvхлvvлсэн шороон дээр суусан нинжа* гэж тавладаг болсон гэдэг нь л vнэн болж байх шиг ээ…

Хоёр хар ирээд хэдэн ченжvvдэд маань доллар vйлдвэрлэж єгнє гэж хулхин дээр нь цэцэг ургуулж хэдэн долларыг нь луйвардаад зогсохгvй монгол охидыг маань бузарлаж ДОХ халдаагаад арилсан гашуун тvvх бий. Тэд бvр онгон охид олж єг гэж буудлын vйлчлэгчидээс нэхэж байсан гэдэг.
Сонсоод байх нь ээ манайхан ер нь ёс юм шиг гадны vйлчлvvлэгч, зочин, тvнш, найз, жуулчиндаа *хvvхэн* олж єгдєг, тусгай vйлчилгээ vзvvлдэг єєрєєр хэлбэл хvний наймааны зуучлагч болдог *єгєємєр* зантай мєнгєний тєлєє юу ч хийхээс сийхгvй шуналтай болсон адгийн амьтад юм уу даа! Энэ л явдал их дэлгэрэх юм бол энэ Монгол моод болох юм бол бид сєнєнє дєє сєнєнє…

За за энэ ч яахав гээд энэ асуудлыг монгол хvн таны амиа бодсон амгалан зангаар хойш тавья!
*Пєєх гадаад хvн! Бєєн доллар* гээд л нvдээ аниад шvдээ зуугаад л бєхєлзєєд л бvр хормой хотоо сєхєєд л гvйлдэцгээсээр байх уу? Эсвэл тэдэнтэй хамууд болж хэдэн муу монголчуудаа хулхидаж хуурч дээрэмдэж луйвардаж зарж арилжаж эх орныхоо эд баялагийг зєєлгєж тонуулсаар байх уу?
Аливаа юманд хэм хэмжээ гэж байх ёстой бусуу. Бас хууль журам, ёс зvй гэж баймаар. Энэ бvхнээ мартаж, умартаж, уландаа гишгэж *Пєєх гадаад хvн! Бєєн доллар* гэж гvйлдсээр байх уу?!! Бодоцгооё болгооцгооё!
Єєр сэжим єєр арга зам єєр гарц єєр ашигтай ажиллагаа єєр мєнгє олох арга зєндєє бий нь тодорхой. Бєєн бєєн жуулчид жил бvр ирж манайд бужигнаж л байг л дээ. Бид ч гэсэн бєєн бєєн доллар євєртєлж баяжиж л байя л даа. Гэхдээ юманд учир бий гэж!

Гадны гуйлгачин яагаад Монголд баян босс бэ?!

Гадны гуйлгачин нєхєр эсвэл тэндээ хэн ч биш эгэл нэгэн байсан нєхєр Монголд ирэхээрээ яагаад ийм баян тарган цатгалан босс болж юу хvссэнээ хийж дураараа дургиж дунд чємгєєрєє жиргэнэ вэ? Тэр ч байтугай манай тєрийн албан хаагч, хууль цагдаагийн эрх мэдэлтнvvдийг маань хvртэл гар хєлєє болгон эрхэндээ оруулна вэ?
Нэгд дээр дурдсан бидний гадны хvн л бол бєєн доллар гэж сэтгэдэг сэтгэлгээнээс болж хєнгєн явдалт хvvхэн шиг тэдэнд татагдаж хєл алдаж байгаагаас болж байгаа хэрэг. Тэгээд л єєрсєдєє ч мэдэхгvй тэдний гар хєл мєнгє олох машин луйвар дээрмийн тvнш болох явдал бєлгєє.

Харин хоёрдугаарт нэгэн зvйл байна аа. Энэ бол хууль бус мєнгє оруулж ирж угаах явдал. Учир юу вэ гэвэл гадны оронд банкны хvv нь маш бага байдаг аж. Харин манай Монголын банкны хvv тэднээс бараг 10 дахин илvv єндєр байдаг нэгэн сонин тогтолцоо байдаг аж. �?нгээд л нєгєє нэг эх орондоо байдаг л нэг эрхэлсэн ажил эзэмшсэн мэргэжилгvй ирээдvй нь бvрхэг гадаад нєхєр чинь энэ сургийг дуулаад л байгаа эд хєрєнгє байр саваа барьцаалаад л хэдэн доллар зээлж аваад л Монголд нисээд ирдэг юм байх.
Мэдээж гаалийнханд хахууль хаяад л эсвэл манай банкныхантай эсвэл эрх мэдэлтнvvдтэй хуйвалдаад л нєгєє хэдэн сая доллараа яаж ийгээд хууль бусаар нуугаад оруулаад ирэх бол нэг их асуудал биш гэнэ. �?нгээд л мань гадаад монголд бол од болно доо.

�?хэнх мєнгєє Монголын хvv єндєртэй банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулчихна. Харин vлдсэнээр нь нэг сайхан хаус 1 жилээр тvрээслээд л удахгvй єєрєє vржигдээд гараад ирэх их мєнгєє бодоод ашгаа тооцоод л алгаа хавсраад л хэвтчихнэ дээ. Мэдээж монголд амьдрах єртєг хямд болохоор бvр ч таатай.
Гэхдээ бас болоогvй Монголд нэг юм хийж байгаа харагдах хэрэгтэй бас цаашлаад монголд ажил бизнес эрхэлж байгаа гэж визээ сунгаж байх хэрэгтэй тул нэг юм /буудал баар саун хоолын газар, ресторан/ гэхчилэн vйлчилгээний газар жилээр тvрээслээд авчихна.
Харин тэр нь ашигтай ажиллах vгvй нь тvvнд огт хамаагvй. Зєвхєн хэдэн ажилчдынхаа цалинг тавьж барж байвал барав. Гэхдээ монголд ажиллах хvч маш хямдхан болохоор тvvнд бvр ч таатай.
Хамгийн гол нь нєгєє гадаад нєхєр босс болон хувирч тэрхvv єєрийн газартаа єєрийн дураар дургиж монгол охид хvvхнvvдтэй наргиж, ёстой л нєгєє хєлєєрєє толгой хийж тарвалзахад нь хэрэгтэй.
Мєн монголын тєрийн тvшээд хууль цагдаагийн ажилтан гэх мэт хэрэг болох хvмvvсээ хааяа дайлж цайлж долдигнож хахуульдахад нь, мєн єєртєє ашигтай луйвар бизнесийнхєє лобби хийж байхад бvр догь.
Монгол хvн Монгол эх орондоо єєрийн биеэр яагаад зарим vйлчилгээний газар /баар, зочид буудал, ресторан, хоолны газар г.м./ ажиллуулаад ашиг олж чадахгvй дампуураад байдаг мєртлєє гадны хvнд тvрээслvvлэхэд эсвэл гадны хvнд худалдахад тэр нь дампуурахгvй сайхан ажиллуулаад байгаад байдгийн нэг гол нууц энэ юм.
�?нгэж л гадны гуйлгачин монголд босс болж дураараа дургидаг бєлгєє.
Болж єгвєл нэг монгол хvvхэн эхнэрээ болгоод авчихвал бvр сайхан нэг том бамбайтай болж байгаа нь тэр. *Пєєх гадаад хvн, бєєн мєнгє* гэсэн сэтгэхvйтэй нохойн гуяар далласан ч гvйгээд ирэх хvvхнvvд Монголоор нэг байгаа болохоор энэ бол асуудал биш. Дараа нь бол хаяад алга болоход асуудалгvй. Vгvй ядахад л хамтран амьдрагч монгол охид бол хэд хэдээрээ олддог юм байх.
Бvр их *хуцах* юм бол Монгол иргэний vнэмлэх 2 саяаар гаргуулаад авчихдаг гэнэ шvv.
Сураг дуулаад чих тавиад тэр бvхэндээ анализ хийгээд байсан чинь нэг иймэрхvv л байна даа.
Арай ч дээ гэхээс єєр vг эс олдов. Танд ямар санагдаж байна.

Манай хамаг мэдлэг боловсролтой залуу сайхан хvн болгон гадагшаа гарч тэндхийн хамаг хар бор хvнд хvчир ажлыг нь хийж эрvvл мэндээрээ хохирч боол болж байх хойгуур араар нь зєрєєд тэндэхийн ажилгvй анхиагvй гуйлгачин луйварчин харийхан зєрж орж ирээд босс болж *бурхангvй газрын бумба галзуурна* гэгчээр дураараа дургиж тансаглаж ах дvvс vр хvvхдийг нь бас боолчилж, охид хvvхнvvдээр нь зугаацаж байх…
Аймаар нийгэм!

Permalink Leave a Comment

Сайн байцгаана уу?

July 30, 2007 at 3:48 am (Uncategorized)

Би энэхүү блог гэдэг зүйлтэй нөхөрлөөд /Зав гаргаж блог хэсдэг/ хэдэн сар болсон боловч өнгө дизайн боломжууд гэх мэтийн зүйлээс шалтгаалан өөрийн блогийг нээлгүй байсаар нилээн удлаа. /Дээрээс нь зав зай жаахан багатай/ Гэвч ер нь энэ бүхнийг дараа завтай болохдоо улам хөгжүүлж болох юм гэсэн үндсэн дээрээс өнөөдөр өөрийн блогоо нээж байна. Та бүхэнд өөрийн хувийн амьдрал, яасан юу хийсэн гэх зэрэг өдөр тутмынхаа амьдралыг аль болох бичиж залхаалгүйгээр /Ямар нэгэн зүйлд жишээ татаж болохыг үгүйсгэхгүй/ өөрийн бодож тунгааж явдаг, намайг бухимдуулж уурлуулж явдаг зүйлийг бичье гэж шийдсэн. Магадгүй зарим үед би хэтэрхий үндсэрхэг ч юм уу эсвэл бүүр хүмүүсийн бодож явдаг зүйлээс шал хөндлөн зүйл бичихийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ та бүхэн надтай санаа оноогоо сайн хуваалцаж байгаарай. Би ч гэсэн та бүхний хамгийн идэвхтэй комментчин чинь болохыг хичээх болноо.

Permalink Leave a Comment