Сайн байцгаана уу?

July 30, 2007 at 3:48 am (Uncategorized)

Би энэхүү блог гэдэг зүйлтэй нөхөрлөөд /Зав гаргаж блог хэсдэг/ хэдэн сар болсон боловч өнгө дизайн боломжууд гэх мэтийн зүйлээс шалтгаалан өөрийн блогийг нээлгүй байсаар нилээн удлаа. /Дээрээс нь зав зай жаахан багатай/ Гэвч ер нь энэ бүхнийг дараа завтай болохдоо улам хөгжүүлж болох юм гэсэн үндсэн дээрээс өнөөдөр өөрийн блогоо нээж байна. Та бүхэнд өөрийн хувийн амьдрал, яасан юу хийсэн гэх зэрэг өдөр тутмынхаа амьдралыг аль болох бичиж залхаалгүйгээр /Ямар нэгэн зүйлд жишээ татаж болохыг үгүйсгэхгүй/ өөрийн бодож тунгааж явдаг, намайг бухимдуулж уурлуулж явдаг зүйлийг бичье гэж шийдсэн. Магадгүй зарим үед би хэтэрхий үндсэрхэг ч юм уу эсвэл бүүр хүмүүсийн бодож явдаг зүйлээс шал хөндлөн зүйл бичихийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ та бүхэн надтай санаа оноогоо сайн хуваалцаж байгаарай. Би ч гэсэн та бүхний хамгийн идэвхтэй комментчин чинь болохыг хичээх болноо.

Post a Comment